“Оллоо ХК” Аялал жуулчлалын компаниудтай хамтран ажиллана

Монголын залуус дэлхийтэй хөл нийлүүлэн GPS /Global positioning system/ гэх гайхамшигт технологийг бүтээж байсан цаг саяхан мэт. “Оллоо аяллын хөтөч GPS”  Монголд нэвтрээд  жил өнгөрч, аялах дуртай хүн бүрийн хэрэглээ болоод байна.

GPS-ийн өндөр нарийвчлал бүхий байршил, цаг хугацааны мэдээллээс гадна хөдөлгөөний хурд, зүг чиг, нэг цэгээс нөгөө цэгт хүрэх замыг чиглүүлэх, урьдчилан тодорхойлсон объектын талаарх мэдээллийг өгөх зэрэг гээд л давуу тал, ач холбогдлыг нь хэрэглэж үзсэн хүмүүс сайн мэднэ.

Тэгвэл “Оллоо” ХК байрлал тогтоогч, аяллын сайн хөтөч GPS төхөөрөмжөө илүү сайжруулан дахин худалдаанд гаргаад байгаа билээ. Ингэснээр манайхан төдийгүй, манай орныг зорин ирэх жуулчид, төлөөлөгчид, хэн ч бай тэрхүү авсаархан төхөөрөмжийн тусламжтайгаар Монгол орны аль ч газар нутгаар газрын зураггүйгээр аялах, хамгийн дөт, хамгийн оновчтой замаар хүссэн газартаа саадгүй хүрч очих боломжийг дахин хүртэх боломжтой болсон.

 

Манай компанийн хамт олон энэ удаад Монгол орон даяар үйл ажиллагаа явуулж байгаа бүх амралтын газар, жуулчны баазуудтай хамтран ажиллах  саналаа хүргүүлж байна. Тухайн амралтын газар,жуулчины бааз нь байнгын үйл ажиллагаа явуулдаг байх шаардлагатай.

Манайхтай хамтарч ажиллахыг хүссэн жуулчны бааз, амралтын газрын үйлчилгээ эрхлэгчид манай компанийн  “[email protected]” и-мэйл хаягаар өөрсдийн жуулчны баазын мэдээллээ явуулах шаардлагатай. Үүнд:

1. Жуулчины бааз,амрлтын газрын  нэр

2. Байршилын тодорхой хаяг   / аймаг,сум,баг,газрын нэр/

3. Хариуцсан хүний нэр, холбогдох утасны дугаар

4. Үйл ажиллагаа явуулж байгаа хугацаа

5. Байршилын координат зэрэг мэдээллээ илгээвэл бид ямар ч үнэ төлбөргүйгээр  “Аяллын хөтөч”-ийн газрын зурганд оруулж тэмдэглэж өгнө.  

Жич: Координатаа явуулахдаа DMM форматаар буюу дараах байдлаар явуулах шаардлагатай бөгөөд буруу явуулсан тохиолдолд оруулах боломжгүй.

 

Орхон Хvрхрээ / Orkhon Khurkhree 46°47.234' 101°57.694'
Өвгөн Хийд / Ovgon Khiid 47°25.561' 103°41.686'

 

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button