“Талын бүжиг”, “Морин хуур” олон улсын фестиваль өнөөдөр болно
“Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Соёл урлагийн газартай хамтран Үндэсний их баяр наадмыг угтаж наадамчин олон, нийслэлчүүд, жуулчдад зориулж “Учиртай гурван толгой” дуурийг Их эзэн Чингис хааны задгай талбайд анх удаа тоглосон.
Харин өнөөдөр буюу 07 сарын 13-ны 20 цагаас Монгол үндэсний бүжиг, морин хуурчдын шилдгүүдийн “Талын бүжиг”, “Морин хуур” олон улсын фестивалийг Их эзэн Чингис хааны талбайд зохион байгуулах гэж байна.
Эдгээр нь Улаанбаатар хотыг зорин ирсэн жуулчид болон нийслэлчүүддээ зориулж буй энэ зуны соёл урлагийн арга хэмжээний нэг хэсэг бөгөөд 07 дугаар сарын 14-ны өдөр “Ulaanbaatar swing night” буюу джаз хөгжмийн фестиваль Чингисийн талбайд болно.
Нийслэлийн Засаг даргын санаачилгаар Монгол туургатаны Даншиг наадмыг 8 дугаар сард Хүй долоон худагийн дэнж дээр зохион байгуулахаар төлөвлөж байгаа юм гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.