Ерөнхий сайд их насны түрүү авсан манлай уяачийнд зочиллоо

Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг өнөөдөр соёолон насны морьдын уралдаан үзэж сонирхсоныхоо дараагаар их насны уралдаанд  морь нь түрүүлсэн манлай уяач Буднямын Буяннэмэхийн галаар зочлов.

Ховд аймгийн Мөст сумын харъяат Б.Буяннэмэх газар тариалангийн аж ахуй эрхэлдэг, сүүлийн зургаан жилд морь уяж байгаа талаараа Ерөнхий сайдад сонирхууллаа. Энэ хугацаанд түүний морьд улсын наадамд дөрвөн удаа айрагдаж, энэ жил анхны түрүүгээ авчээ.

\

Их насанд уралдсан 321 морьдыг магнайлан ирсэн энэ хүлгийг 10 настай Э.Ганжигүүр хүү унаж хурдлуулжээ.

Баяр наадмын их насны морьдын уралдаанд морь нь тод магнай торгон жолоогоо өргүүлж, бахдам амжилт үзүүлсэн галаар зочилж буйдаа баяртай байгаагаа Ерөнхий сайд илэрхийлээд Үндэсний их баяр наадам бол монгол соёл, зан заншлаа дээдэлдэг монголчууд бидний уламжлалт баяр. Энэ уламжлал, монгол соёлоо түгээн дэлгэрүүлж, уламжлуулан хадгалж үлдээхэд уяачид чухал үүрэг гүйцэтгэж байгааг онцоллоо.

\

Энэ үеэр манлай уяач Б.Буяннэмэхийг Хүнс, хөдөө аж ахуйн салбарын тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнасныг Ерөнхий сайд гардууллаа.

Үүний дараагаар Ерөнхий сайд хурдан азарганы түрүү магнайг авсан Архангай аймгийн Их тамир сумын уугуул Ганзоригийн Тэмүүлэнгийн галаар зочиллоо гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button