Наадмын түрүү бөхөд дөрвөн өрөө байрны эрхийн бичиг гардууллаа

Монгол Улсын шинэхэн арслан Э.Оюунболд өчигдөр түрүү бөхийн бай шагнал "Ланд крузер-200" автомашинаа гардан авсан. Хүй долоон худагт болсон "Уяачдын наадам"-ын үеэр Э.Оюунболд арсланд "Их засаг" олон улсын сургуулиас дөрвөн өрөө байрны эрхийн бичиг гардуулан өглөө. 

Э.Оюунболд арслан Эрдэнэтийн уулын баяжуулах үйлдвэр "Хангарьд" спорт хороо, Хэнтий аймгийн Цагдаагийн хэлтэс, "Их засаг" олон улсын сургуулиар овоглон барилддаг.Мөн "Хан хэнтий хөгжил" сангаас хоёр өрөө байрыг бэлэглэснийг Хэнтий аймгийн үндэсний бөхийн холбооны тэргүүн М.Хүдэрбаатар гардуулан өглөө.

Б.Сансар
olloo.mn
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button