Өнөөдөр бороо орно

Малчид, ард иргэдийн анхааралд:

Өнөө маргаашдаа төв, говь, зүүн зүгийн нутгаар бороо үргэлжлэн орох тул үер усны аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.

Өнөөдрийн цаг агаарын урьдчилсан мэдээ:

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 7-12 метр. Завхан, Говь-Алтай, Баянхонгорын хойд хэсгээр шөнөдөө 4-9 градус, өдөртөө 15-20 градус, Увс, Ховд, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр шөнөдөө 12-17 градус, өдөртөө 25-30 градус, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 20-25 градус дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР:

Үүлэрхэг. Ихэнх нутгаар бороо орно. Салхи зүүн  хойноос секундэд 7-12 метр. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 1-6 градус, өдөртөө 15-20 градус, Орхон-Сэлэнгэ, Туул голын саваар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 23-28 градус, бусад нутгаар шөнөдөө 6-11 градус, өдөртөө 18-23 градус дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР:

Үүлэрхэг. Ихэнх нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр, зарим газраар түр зуур секундэд 16 метр хүрч ширүүснэ. Нутгийн хойд хэсгээр шөнөдөө 10-15 градус, өдөртөө 23-28 градус, бусад нутгаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 26-31 градус дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР:

Үүлшинэ. Бороо орно. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр, өдөртөө түр зуур секундэд 16 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 14-16  градус , өдөртөө 27-29 градус дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР:

Үүлэрхэг. Ихэнх нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн хойноос секундэд 7-12 метр. Дорноговийн нутгаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 26-31 градус, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 21-26 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ:

Үүлэрхэг. Бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 13-15 градус, өдөртөө 24-26 градус дулаан байна.

Г.Уянга

Olloo.mn

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button