"А, Г" нэвтрэх үнэмлэхийг хуурамчаар үйлдсэн залуусыг баривчилжээ

Баяр наадмын үеэр замын цагдаагийн төв штабаас "Хуурамч А, Г" нэвтрэх үнэмлэх борлуулж, ард иргэдийг хохироосон гэх мэдээллийг Эрүүгийн цагдаагийн газарт ирүүлжээ. Үүний дагуу холбогдох шалгалт явуулахад иргэн, У,Н,Б нар нь бүлэглэн зарж борлуулж байсныг Эрүүгийн Цагдаагийн Газрын ажилтнууд илрүүлэн Хан-Уул дүүргийн цагдаагийн 1-р хэлтэст хүлээлгэн өгсөн байна. 

Одоогийн байдлаар 21 ширхэгийг хурааж авсан бөгөөд өмнө нь хэнд хэдэн ширхэг борлуулсныг шалгах ажил хийгдэж байгаа юм байна. 

Г.Уянга

olloo.mn

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button