Дөрвөн түмэн адууны баяр болно

Хэнтий аймгийн Батноров сумынхан "Их хааны адууны өлгий нутаг" гэдгээрээ бахархдаг. Тус сум аймагтаа байтугай улсдаа адуугаараа тэргүүлдэг бөгөөд 1997 онд "Түмэн адууны баяр" хийж байсан бол 2016 онд "Гурван түмэн адууны баяр" хийхээр болсон гэсэн мэдээлэл цацагдсан. 

Тэгвэл Булган аймгийн Сайхан суманд энэ сарын 18-19-ний өдрүүдэд "Дөрвөн түмэн адууны баяр"-ыг тэмдэглэхээр болсон байна. Мөн Булган аймгийн Баян-Агт сумын 90 жил, Хялганат сумын 40 жилийн ой долоодугаар сарын 29-31-ний өдрүүдэд болох аж. 

Г.Уянга

olloo.mn

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button