Хан хэнтийчүүд залуу арсландаа хоёр өрөө байр бэлэглэлээ

Тулгар төрийн 2224, Их Монгол Улсын 809, Ардын хувьсгалын 94 жилийн ой, Үндэсний их баяр наадамд ес даван түрүүлж, Монгол Улсын арслан цолыг хүртсэн Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат, Хан хэнтийн аварга дэвжээний бөх Э.Оюунболдод шагналын хур буусаар байна.

Түүнд Хэнтий аймгийн Үндэсний бөхийн холбооны болон Хан Хэнтий хөгжлийн сангийн тэргүүн, Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх асан М.Хүдэрбаатар нутаг усаа төлөөлөн залуу арслан Э.Оюунболдод хоёр өрөө байр бэлэглэсэн байна.

Г.Уянга

olloo.mn

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button