Сураггүй болсон уулчдын цогцсыг олжээ
Баян-Өлгийн аймгийн Алтай Таван Богдод авирахаар явсан таван уулчин сураггүй болоод байгаа билээ. Тэд долдугаар сарын 11-ний -ний өдөр холбоо барьснаас хойш сураггүй болсон юм.
Тэгвэл ОБЕГ-аас авсан мэдээллээр уулчдын цогцсыг олсон байна. Талийгаачдыг осгож үхсэнийг эхний байдлаар тогтоосон бөгөөд энэ талаар 14.00 цагаас мэдээлэл хийхээр болжээ.
Уулчдыг хайх ажиллагааг тус аймгийн онцгой байдлын газрын бие бүрэлддэхүүн зэргэлдээх аймгууд Ховд, Увс аймгийн онцгой байдлын газрын уулчин аврагчид, “Монгол экспедишн” компанийн уулчид эрэн хайх ажиллагааг явуулсан юм. Мөн Улаанбаатараас нисдэг тэрэг, уулчдын бүрэлдэхүүн нэмэлтээр гарсан байсан юм.
Г.Уянга
olloo.mn