Хийдээс бурхан хулгайлаад баригджээ
“Чоно борооноор” гэгчээр баяр наадмын өдрүүдээр нийслэлийн Баянгол дүүргийн нэгдүгээр хороонд байрлах Пунцаглогчин хийдийн номын өргөөнөөс Очирваань, Ногоон дарь эх бурхад алдагдсан байна.
Уг хэрэг энэ сарын 10-нд гарсан бөгөөд хэргийг Баянгол дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн авто эргүүлийн дэслэгч Б.Баттулга, ахлах ахлагч Ц.Ууганбаяр нар илрүүлсэн байна. Алдагдсан бурхдыг 38 настай В гэгч хулгайлсан байсан бөгөөд бурхдыг хураан цагдаагийн алба хаагчид Пунцаглогчин хийдэд эргүүлэн хүлээлгэн өгчээ.
Г.Уянга
olloo.mn