Төв Азийн ойн асуудлаар чуулга уулзалт болж байна

Төв Азийн ойн стратеги ба хамтын ажиллагааны бүс нутгийн хоёрдугаар чуулга уулзалт өчигдөр Улаанбаатар зочид буудалд эхэллээ. Чуулга уулзалт энэ сарын 17-ныг хүртэл үргэлжилнэ.

Уулзалтанд Монгол, Казакстан, Тажикстан, Узбекстан, Туркменистан, Киргизстан, Хятад зэрэг улсын төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөгчид оролцож байна.

Чуулга уулзалтаар Төв Азийн бүс нутгийн ойн менежментийн өнөөгийн байдал, хөгжлийн чиг хандлага, тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэж, улс, орнууд ойн менежмэнтээр дамжуулан хөдөөгийн иргэдийн амьжиргааг хэрхэн дээшлүүлж байгаа туршлагаа харилцан солилцох аж.

Мөн цөлжилттэй тэмцэж байгаа болон ойн түймрээс урьдчилан сэргийлж байгаа талаарх арга туршлага, мэдээллээ хуваалцан, бүс нутгийн хамтын ажиллагааны стратегийн хүрээнд цаашдын үйл ажиллагааны төлөвлөгөөг хэлэлцэж, дараагийн чуулганы тов, газрыг тогтох юм байна.

Г.Уянга

Olloo.mn

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button