Инфляцийн түвшинг 1 оронтой тоонд байлгана

УИХ-ын 2015 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2016 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг баталсан билээ.

Уг төслөөр Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлого, Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд тусгагдсан зорилтыг хэрэгжүүлэх, эдийн засгийн өсөлтийг хангах, инфляцыг бууруулах, төсвийн тогтвортой, тэнцвэртэй байдлыг хангах бодлогыг хөрөнгө оруулалт, өрийн удирдлагын оновчтой бодлогоор дэмжих, ажил эрхлэлтийг нэмэгдүүлэх замаар ажилгүйдлийн түвшинг бууруулах, бодит салбарын өсөлтийг дэмжиж, салбар тус бүрийн үйл ажиллагааг эрчимжүүлэх чиглэлээр бодлогын арга хэмжээг хэрэгжүүлэх юм.

Макро эдийн засгийн бодлогын хүрээнд эдийн засгийн тогтвортой байдлыг хангаж, нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээг нэмэгдүүлэх, инфляцийн түвшинг 1 оронтой тоонд байлгах бодлогыг 2016 онд хэрэгжүүлэх юм.

Эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, ДНБ-ий бодит өсөлтийг 5 хувь, инфляцийг нэг оронтой тоонд, ажилгүйдлийн түвшинг 7.0 хувь, нэгдсэн төсвийн алдагдлыг 4 хувьд тус тус байлгахаар тусгасан байна. 

Г.Уянга  

olloo.mn

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button