Грект 100 мянган хүн оролцсон эсэргүүцлийн жагсаал боллоо
Өнгөрсөн долоо хоногт Грект бүх нийтийн санал асуулга явуулж Грекчүүдийн дийлэнх нь Европын зээл олгогчдын тавьсан саналыг эсэргүүцэн үгүй гэх сонголтыг хийсэн юм.
Гэвч Грекийн Засгийн газар дампуурлаа зарлахаас эмээж иргэдийнхээ саналыг үл тоон Европын холбоонд үлдэхээр болсноо зарлажээ. Энэхүү мэдэгдлийн дараа нийслэл Афин хотноо олон мянган хүн эсэргүүцлийн жагсаал зохион байгуулж, эмх замбараагүй байдал үүсгэсэн байна.
Жагсагчид гартаа “Бидний сонголтыг үгүйсгэхээ боль” гэх лоозон барьцгаажээ. Тэд мөн шуурхай хуралдаанд болж байсан парламентийн ордон руу дайрчээ. Энэхүү үйл явдлаас болж цагдаа нар жагсагчдын эсрэг хүч хэрэглэж, нулимс асгаруулагч ашигласан байна.
Уг жагсаалд ойролцоогоор 100 мянган хүн оролцжээ.
Б.Сансар
olloo.mn