Үер усны аюулаас анхааруулж байна
Ус, цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс мэдээлснээр Хангай нуруунаас эхтэй Идэр, Чигэстэй, Богд, Хожуул, Цагаантуруут, Увс нуурын сав газрын Чигж, Баруунтуруун, Хангилцаг зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 20-70 см нэмэгдэж, Богд гол үерийн түвшинг 5 см давсан байна.
Харин Алтай нуруунаас усжих Буянт, Их Хянганы нурууны Халх гол Ялалт баг орчимд үерийн түвшинг 5-10 см, Ховд гол Мянгад сум орчмоор үерийн аюултай түвшинг 25 см тус тус давсан хэвээр буюу элбэг устай байна.
Ирэх өдрүүдэд нийт нутгаар бороо үргэлжлэн орох төлөвтэй байгаа тул гол мөрний усны түвшин нэмэгдэнэ. Иймд дээрх голуудын сав болон гол мөрний эрэг, татам дагуу суурьшиж, нутагшиж буй малчид, наадамчин олон, ард иргэд, аж ахуйн нэгж, аялж, амарч, зугаалж буй хүмүүсийг үер, усны аюулаас сэрэмжлэхийг онцгойлон анхааруулж байна.
olloo.mn