А.Өнөболд дээд зиндаад барилдаж байгаа Монголын 23 дахь сумоч боллоо

Мэргэжлийн сумогийн долдугаар сарын башё Японы Нагоя хотноо үргэлжилж байна. Өчигдрийн байдлаар башёг дөрвөн даваатайгаар ёкозүна Хакүхо, Какүрюү, озэки Тэрүнофүжи нарын долоон бөх тэргүүлж байна.

Өнөөдөр озэки Тэрүнофүжи, сэкивакэ Точиоозантай барилдах бол их аварга хакухо М.Даваажаргал, Аиояаматай барилдана. Мөн ёкозүна Какүрюү М.Ананд, Миёгирюүтэй барилдах аж.

Энэ сарын башёд Монгол Улсын заан Амгаагийн хүү Өнөболд буюу Сэйро дээд зиндаанд нэр дэвшэн барилдаж байна. Тэрээр Монголоос төрсөн 23 дахь дээд зиндааны бөх болж байгаа бөгөөд одоогоор хоёр даваа, хоёр унаатайгаар башёг үргэлжлүүлж байна.

Г.Уянга

olloo.mn

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button