Үндэсний бөхийн барилдааны тойм

Тулгар төрийн 2224, Их Монгол Улс байгуулагдсаны 809, Ардын хувьсгалын 94 жилийн ойн их баяр наадмын хүчит бөхийн барилдаан онцгой сайхан боллоо. Үндэсний бөхийн барилаантай холбоотой тойм мэдээг хүргэе.

-Үндэсний их баяр наадам эхлэхээс өмнө А.Сүхбат аварга “хэн зүүнийг магнайлах вэ” гэдэг асуудлаар маргаан дэгдээж, бөх сонирхогчдоо багагүй сандаргасан ч эл асуудлыг Монголын Үндэсний бөхийн холбоо дүрмийн дагуу шийдвэрлэснээр эцэс болсон. МҮБХ Г.Өсөхбаярыг зүүнийг магнайлуулах шийдвэр гарсан бөгөөд уг шийдвэрээс болоод  А.Сүхбат аварга наадамд зодоглоогүй билээ. 

Гэсэн ч улсын наадам ýõýëäýãýýðýý эхэлж, Г.Өсөхбаяр зүүнийг магнайлж, О.Балжинням аварга барууныг магнайлснаар Монгол бөхийн барилдаан эхэлсэн юм. 

– Үндэсний их баяр наадамд нийт 512 бөх зодоглосноос улсын цолтон 86, аймаг цэргийн цолтон 205, сумын цолтой болон цолгүй залуу бөх 221 байв

-Улсын алдар цолтой бөхчүүдээс дархан аварга Г.Өсөхбаяр, улсын аварга О.Балжинням, С.Мөнхбат, Г.Эрхэмбаяр нарын дөрвөн аварга,  Д.Ганхуяг, Х.Мөнхбаатар, Б.Ганбат, Н.Батсуурь, Д.Азжаргал, П.Бүрэнтөгс, Д.Мөнх-Эрдэнэ нарын 7 улсын арслан

Б.Гантогтох, М.Баяржавхлан, Д.Рагчаа, Н.Ганбаатар, И.Доржсамбуу, Б.Гончигдамба, Ш.Жаргалсайхан нарын 7 улсын гарьд, 

Ч.Санжаадамба, Ц.Баярсайхан, Ц.Мягмарсүрэн, Б.Сайнбаяр, Д.Бумбаяр, Д.Баасандорж, М.Өсөхбаяр, Т.Санчир, нарын 11 улсын заан, 

Л.Пүрэвжав, Г.Элбэг, Г.Ганхуяг, Ө.Бат-Орших, Т.Мөнгөнцоож, Т.Өсөх-Ирээдүй, Ц.Содномдорж, Б.Пүрэвсайхан, Э.Оюунболд нарын 20 улсын харцага, 

Э.Энхбат, И.Ёндонсамбуу, Ц.Лхагвасүрэн, Ш.Уламбаяр, Ц.Цогтжаргал, Ж.Отгонбаяр, Б.Чинзориг, Р.Пүрэвдагва нарын 37 улсын начин барилдав. 

-Г.Өсөхбаяр аварга Тавын даваанд өвдөг шороодов.

-Шинээр таван Улсын начин, хоёр харцага, нэг Улсын арслан цолтон төрөв. Наадмын хамгийн эгзэгтэй барилдаанууд тавын даваанаас эхэлдэг. Учир нь тавын даваа бол бөхчүүдийн хэн нь хэргэм цолоо ахиулах вэ ãýäèéã шийддэг чухал мөч.

Тодруулбал, хүчит  бөхийн барилдаанд тав давсан Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын õàðüÿàò, Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн бөх Алтангэрэлийн Алтанхуяг,

Говь-Алтай аймгийн Жаргалант сумын харьяат, "Хангарьд" спорт хороо, Хантайшир дэвжээний бөх Шоовдойхүүгийн Шинэбаяр, 

Завхан аймгийн Баянхайрхан сумын харьяат "Хилчин" спорт хорооны бөх Ганболдын Баасандорж, 

Архангай аймгийн Булган сумын харьяат, "Соёмбо" спорт хороо, "Бөхбилэгт" дэвжээний бөх Чагнаадоржийн Ганзориг, 

Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын харьяат, "Жавхлант" дэвжээний бөх Болдбаатарын Батжаргал, 

Увс аймгийн Түргэн сумын харьяат "Увс нуур" дэвжээний бөх Даваасамбуугийн Энхбаяр, 

Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харьяат "Алдар" спорт хороо, "Хур харцага" дэвжээний бөх Эрдэнэбатын Даш нарт тус тус Монгол Улсын начин цол олгов.

Мөн зургаа давсан Ховд аймгийн Чандмань сумын харьяат, ЦЕГ-ын 805 дугаар ангийн бөх Нямаагийн Батзаяа,

Сэлэнгэ аймгийн Жавхлант сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Таванхан” дэвжээний бөх Бат-Очирын Одгэрэл нарт тус тус Монгол Улсын харцага цол хүртэв.

-Харин Улсын заан Ч.Санжаадамба Улсын арслан Б.Одгэрэлээр долоо давж, Заан цолоо гурван дахь жилдээ бататгасан юм. Тэрээр шөвгийн дөрөвт гурав дахь жилдээ үлдсэн ч мөн л үзүүр, түрүүнд үлдэж чадаагүй.

-Энэ жилийн наадмын Үндэсний бөхийн барилдааны хамгийн онцгой зүйл бол шинэ залуу бөх Улсын түрүү бөхөөр тодорсон явдал юм.

-Уран мэхийг уралдуулан 512 бөх төрийн наадамд зодоглосноос Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат, “Аварга” биеийн тамирын дээд сургууль, “Хангарьд” спорт хорооны бөх Энхтөгсийн Оюунболд Улсын арслан Д.Бүрэн төгсөөр ес даван түрүүлж, Монгол Улсын арслан цол хүртлээ. 

– Э.Оюунболд Улсын түрүү авч, Улсын арслан  цол хүртэхдээ 22-хон настай байв.

-Мөн Хан хэнтий нутгаас Наадмын түрүүг авалгүй өнжсөн 16 жилийг үдэж, түрүү бөхийн буухиаг үргэлжлүүлэв.

-Э.Оюунболдод, ИЗИС дөрвөн өрөө байр, нутгийн зөвлөлөөс нь хоёр өрөө байр, Тоёота корпорациас Ланд -200 автомашин тус тус бэлэглэв.

Г.Уянга

olloo.mn

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button