Улаанбурханы улмаас 13 хүн эрчимтэд эмчлүүлж байна
Улаанбурхан өвчний гаралт буураагүй байна. ЭМЯ-ны Шуурхай удирдлагын төвөөс мэдээлж буйгаар Улсын хэмжээнд 20652 сэжигтэй тохиолдол бүртгэгдсэний 1065 хүн лабораторийн шинжилгээгээр, 5967 хүн эпидемиологийн холбогдол, эмнэлзүйн шинж тэмдгээр тус тус батлагджээ.
Баяр наадмын өдрүүд буюу энэ сарын 10-аас 15-ны өдрүүдэд ХӨСҮТ-д нийт 699 хүн хандсанаас улаанбурхан өвчний улмаас118 хүн шинээр хэвтэж, 108 хүн эмчлэгдэн гарчээ. 141 хүн одоо эмчлүүлж байгаагаас 36 өвчтөн хүнд болон хүндэвтэр явцтай, 13 хүн эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж байгаа юм байна. эмчлэгдэж байна.
Г.Уянга
olloo.mn