Ач охиныг нь эмээ, өвөөтэй хамт хөнөөсөн хэрэг гарчээ
Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт нэг гэр бүлийн гурван хүний амь насыг бүрэлгэсэн онц ноцтой гэмт хэрэг энэ сарын 11-нд гарчээ. Цагдаагийн ерөнхий газраас мэдээлж буйгаар Төв аймгийн Сэргэлэн сумын I багийн нутаг дэвсгэр болох Хөндлөн гэх газар хүний цогцос байна гэх мэдээлэл цагдаагийн байгууллагад ирсэн байна. Энэ дагуу хэргийн газар шуурхай ажиллахад 57 настай Л, 11 настай Б нарыг буудаж, 53 настай Н-ийг хутгалж хөнөөсөн байжээ.
Уг хэргийг эрхэлсэн тодорхой ажилгүй 32 настай Б гэгч үйлдсэн байж болзошгүй хэмээн сэжигтнээр татан шалгаж эхэлсэн байна. Гэмт этгээд хэргийн газраас буу, автомашин хулгайлсан байжээ.
Г.Уянга
olloo.mn