Монголбанк 1983.6 төгрөгийн хаалтын ханшаар 26.5 сая ам.доллар нийлүүлжээ
Өнөөдрийн гадаад валютын дуудлага худалдаагаар банкууд ам.доллар болон юань худалдан авах санал ирүүлжээ. Монголбанк 1983.6 төгрөгийн хаалтын ханшаар 26.5 сая ам.доллар, 319.16 төгрөгийн хаалтын ханшаар 30.0 сая юань тус тус нийлүүлсэн байна.
Мөн өнөөдрийн ээлжит гадаад валютын своп, форвард хэлцлээр банкууд 80.5 сая ам.доллар худалдан авах төгрөгийн своп хэлцэл, 6.7 сая ам.доллар худалдах ам.долларын своп хэлцлийн санал тус тус ирүүлж, Монголбанк саналуудыг 100 хувь биелүүлэв.
Г.Уянга
Olloo.mn