“Буянт-Ухаа 2 ”-ийн 30 барилга ашиглалтад ороход бэлэн болжээ
“Буянт-Ухаа 2” хорооллын 48 барилгаас эхний ээлжинд 30 барилга ашиглалтад ороход бэлэн болсон талаар ТОСК-ийн ерөнхий захирал А.Гантулга өнөөдөр мэдээллээ. Харин одоогоор нэг метр кв-ийн үнийг албан ёсоор тогтоогоогүй байна.Гэхдээ “ Буянт Ухаа -1” хорооллын нэг мкв-ийн үнэ болох нэг сая 280 мянгатай ойролцоо байна гэдгийг тэрээр хэлсэн. Мөн “ Буянт ухаа-2” хороололд хувийн хэвшлийнхнийг хөнгөлөлттэй нөхцөлөөр оруулахаар болсон байна. Өнөөдөр Цагдаагийн Ерөнхий газартай санамж бичиг байгуулж 64 айлыг хамруулахаар боллоо.
Б.Сансар
olloo.mn