Автотээврийн салбар үүсч хөгжсөний 90 жилийн ой тохиож байна
Монгол Улсад Автотээврийн салбар үүсч хөгжсөний 90 жилийн ой тохиож байна. Ойд зориулсан арга хэмжээ өнөөдөр эхэлж буй юм.
Арга хэмжээний хөтөлбөрийг танилцуулъя.
11:00-16:00 Хуучин автомашины үзэсгэлэн (Чингисийн талбай)
12:00-12:40 Чингисийн хөшөөнд хүндэтгэл үзүүлэх ёслол (Чингисийн талбай)
12:30-13:00 “Монгол Улсын тээврийн салбарын замнал, хөгжил” номны нээлт (Соёлын төв өргөө)
12:40-13:00 Дурсгалын зураг авахуулах (Чингисийн талбай)
13:00-17:00 “Автотээвэр-90” гэрэл зургийн үзэсгэлэн (Соёлын төв өргөө)
13:00-14:40 Баярын хурал (Соёлын төв өргөө)
14:40-16:40 Хүндэтгэлийн концерт (Соёлын төв өргөө)-нд болно.
Монголын авто тээврийн салбарын манлайлагч болох нэр хүнд бүхий тээврийн компаниуд нэгдэж “Монгол тээвэр нэгдэл” компанийг анх 2010 онд байгуулж үйл ажиллагааг нь эхлүүлж байсан бол өдгөө 20 гаруй компанийн гишүүнчлэл бүхий Үндэсний авто тээврийн зохион байгуулалттай хамгийн том бүтэц болож өргөжжээ. “Монгол Тээвэр Нэгдэл” компани нь Монгол улсад хэрэгжиж байгаа уул уурхай томоохон төсөл, бүтээн байгуулалтуудын тээвэрлэлтийг орон нутагт болон улс хооронд хийж гүйцэтгэх тээвэр логистикийн үндэсний өргөн сүлжээг бий болгох эрхэм зорилгынхоо хүрээнд амжилттай ажиллаж байгаа үндэсний компаниудын нэгдэл аж.
Olloo.mn