Осолдсон иргэдийн цогцсыг ШШҮХ-нд хүлээлгэн өглөө
Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Хар-Уул багийн “Алтай таван богд” ууланд авиралт хийж байгаад осолдсон 5 иргэн цогцсыг ОБЕГ-ын ГШУГ-ын дарга хурандаа Б.Мандахгэрэлээр ахлуулсан ажлын хэсэг Өлгийгөөс Улаанбаатар хотод нисдэг тэргээр авч ирэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн (ШШҮХ)-д хүлээлгэн өгчээ.
Түүнчлэн ОБЕГ-ын бие бүрэлдэхүүн улсын хэмжээнд хоёр газарт эрэн хайх аврах ажиллагаа зохион байгуулж байгаа талаар тус байгууллагаас мэдээллэв.
Энэ сарын 14-нд Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 7 дугаар багийн 32 настай иргэн Б гэрээсээ гараад сураггүй болсон талаар дуудлага ирүүлжээ. Үүний дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын 46 албан хаагч, Цагдаагийн газрын 9 албан хаагч, ар гэрээс нь 16 иргэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байгаа аж. Мөн Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Элст багийн Дэлгэрмөрөн голын усанд найман настай М живлээ гэсэн дуудлага энэ сарын 16-нд ирсэн байна. Үүний дагуу Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын 4 албан хаагч, орон нутгаас 15 иргэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.
olloo.mn