Ашиг сонирхлын зөрчилтэй 41 албан тушаалтанд хариуцлага тооцжээ
Авлигатай тэмцэх газарт энэ сарын 15-ны байдлаар иргэн, аж ахуйн нэгж байгууллагаас албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчил, хөрөнгө, орлогын мэдүүлгийг шалгуулахаар хандсан нийт 219 өргөдөл, гомдол, мэдээллийг хүлээн авснаас 204 өргөдөл, гомдол, мэдээллийг хянан шалгаж шийдвэрлэсэн байна. Нийт өргөдөл, гомдлын 36 хувийг нийслэл хотоос, 64 хувийг хөдөө, орон нутгаас ирүүлжээ. ҮүнээсАрхангай, Баян-Өлгий, Дархан-Уул аймгаас ирүүлсэн гомдол, мэдээлэл дийлэнх хувийг эзэлж байна.
Өргөдөл, гомдлыг хянан шалгах явцад ялангуяа орон нутагт төсвийн хөрөнгийг хууль бусаар зарцуулсан, хандив туслалцаа авсан аж ахуйн нэгж байгууллагуудтай гэрээ байгуулж давуу байдал олгосон, ашиг сонирхлын зөрчил үүссэн нөхцөлд мэдэгдэл, тайлбар гаргаагүй зөрчил нийтлэг илэрсэн бөгөөд өнөөдрийн байдлаар хууль тогтоомж зөрчсөн нийт 41 албан тушаалтанд хариуцлага тооцуулж, илэрсэн зөрчлийг дахин давтан гаргахгүй байх, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр холбогдох байгууллагад үүрэг чиглэл өгөөд байна.
olloo.mn