Д.Бүрэнтөгсөд нутгийн зөвлөлөөс нь Ланд крузер-200 автомашин бэлэглэжээ
Тулгар төрийн 2224, Их Монгол Улсын 809, Ардын хувьсгалын 94 жилийн ой, Үндэсний их баяр наадмын үндэсний хүчит бөхийн барилдаанд уран мэхийг уралдуулан барилдсан 512 бөхөөс эр баяраараа онцгойрон ёс давж түрүүлсэн бөх бол Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат, “Аварга” биеийн тамирын дээд сургууль, “Хангарьд” спорт хорооны бөх Э.Оюунболдод билээ.
Тэгвэл түүнийг хурцалж, есийн даваанд тунаж үлдсэн харишгүй чадалтай бөх бол Увс аймгийн Давст сумын харьяат улсын арслан Д.Бүрэнтөгс юм. Хэдийгээр тэрээр Э.Оюунболдод унасан ч түүнийг нутгийн зон олон нь аваргын дайтай хүндэлж нутгийн зөвлөлөөс нь Ланд крузер-200 автомашин бэлэглэсэн байна.
Г.Уянга
Olloo.mn