“Эерэг сэтгэлгээний давалгаа”-нд нэгдээрэй

Нийгмийн болохгүй бүтэхгүй байгааг хараад шүүмжлээд суух биш, өөр өөрийн байгаа орчиндоо эерэг хандлагыг бий болгож, ирээдүйгээ илүү сайхнаар бүтээхэд залуучууд бидний үүрэг оролцоо их гэдгийг JCI байгууллагын залуучуудын хэрэгжүүлдэг төслүүдээс харж болно. Үүний нэг нь 2014 оноос судалгаа нь хийгдэж 2015 оноос эхлэн хэрэгжүүлж байгаа "Эерэг сэтгэлгээний давалгаа" буюу "Positive Mind" төсөл юм.

Дэлхийн хөгжингүй улс орнуудад зөв хүн болж өсөхөд эзэмших шаардлагатай 52 зан төлвийг тодорхойлон гаргасан байдаг ба, тэдгээрийг эзэмшүүлснээр нийгэмд тулгарч болох асуудлууд буюу гэмт хэргийн гаралт, хар тамхи мансууруурах бодисын донтолт, хүчирхийлэл зэргээс өсвөр насны хүүхдүүдийг холдуулах, зөв зам руу нь чиглүүлэх үндэс суурийг бий болгодог хэмээн баталсан байдаг.

Эдгээр 52 зан чанараас Монголын боловсролын системд ердөө дөрвөн зан чанар нь эзэмшүүлэгддэг гэдгийг судалгаагаар баталсан. Дээрх тоог нэмэгдүүлж, өнөөгийн нийгэмд дутагдаад байгаа эерэг 10 зан төлвийг сонгон, тусгай хөтөлбөр бэлдэн сургалтуудыг зохион байгуулах, мөн үүний үр дүнд Монголын хойч үе хүүхэд багачууд зөв хүн болж төлөвшин, зөв сонголт хийдэг, гэмт хэргээс өөрсдийгөө болон бусдыг хамгаалж чаддаг эерэг хандлагатай болоход энэ төслийн зорилго оршино.

2015 онд буюу төслийн эхний жил Улаанбаатар хотын бүх дүүргүүдэд хуваарийн дагуу хүрч хэрэгжинэ. 2014 оны 06 сараас эхлэн судалгаа хийгдэж, 2015 оны 1-р сараас эхлэн сургалтууд хэрэгжиж эхэлсэн. 2015 оны 01 сарын 28-ны өдрөөс эхлэн нийт таван жилийн хугацаанд 762 сургуулийн 155000 гаруй сурагчдад сургалтаа хүргэхээр зорьсоноос 2015 оны 7-р сарын байдлаар нийт 34000 хүүхэд залуучуудад сургалт хийж, бэлгэсэн сургагч багш нарын тусламжтайгаар нийт 77000 хүнд эерэг нөлөөлөл үзүүсэн амжилттайгаар төсөл үргэлжлэн хэрэгжиж байна.

Энэхүү төсөл анх JCI Лидер салбар байгууллагын санаачлагаар эхэлж байсан бол эдүгээ JCI Монгол байгууллага, Өөрчлөлтийг чиглүүлэх төв, Хөгжлийн танхим ТББ, Номтой нөхөрлөе клуб, Наран мөрөөдөл ТББ, Монголын Оюутны холбоо, Монголын сурагчдын холбоо, Олон улсын Найрамдал зуслан, Од зуслан, Өмнөговь аймгийн залуучуудын холбоо зэрэг олон төрийн бус байгууллага, цаашлаад АПУ ХК зэрэг маш олон аж ахуй нэгж байгууллагууд, мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгийн газар, Нийслэлийн засаг даргын тамгын газар, Баянгол дүүрэг, Улаанбаатар хотын засаг даргийн дэргэдэх хүүхэд, сургалт, соёл хүмүүжлийн цогцолбор, хэвлэл мэдээллийн байгууллагууд зэрэг өргөн хүрээг хамарсан үйл ажиллагаа болон хэрэгжиж байна.

Нэг лаагаар мянган лааг асааж болдог гэдэгчлэн Эерэг сэтгэлгээтэй нийгмийг бүтээхийн төлөө 5 жилийн туршид төслөө хэрэгжүүлэн олон хүнд хүрч ажиллахыг хичээж байна.

\

\

JCI Монгол байгууллага

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button