“Аттила байк” ХХК-ийн нэрэмжит дугуйн уралдаан болно
Ирэх ням гарагт буюу долдугаар сарын 19-ны ням гарагт Хүй долоон худагт “Аттила байк” ХХК-ийн нэрэмжит дугуйн уралдааныг зохион байгуулах гэж байна. Уг уралдаан нь бага нас, өсвөр үе, залуучууд гэсэн ангиллаар явагдах бөгөөд дөрвөн гараанд хуваан уралдуулах юм байна. Ингэхдээ гараа бүрийн оролцогчдын тоогоор уралдааны минутыг тодорхойлох аж. Түүнчлэн тэмцээний оролцогчдын тооноос хамаарч эхний 15-20 байр эзлүүлж өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнах юм байна. Дашрамд дуулгахад тэмцээний гараа Швейцарь системээр буюу бөөн гараат төрлөөр явагдах аж. Уралдаан долдугаар сарын 19-нд 15:00 цагаас эхэлнэ.
Б.Сансар
olloo.mn