Сэтгэцэд нөлөөтэй эм, бодис хэрэглэсэн үед жолоо баривал 768 мянган төгрөгөөр торгоно

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль хаврын чуулганаар батлагдсан билээн. Уг хуулиар замын хөдөлгөөний аюулгүй байдлын талаарх мэдлэг олгох сургалтыг сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын сургалтын үндсэн хөтөлбөрт тусгуулах, хэрэгжилтэд хяналт тавих талаар хуульчилсан байна.

Мөн хуулиар эцэг эх, асран хамгаалагч, бүх шатны боловсролын байгууллагын холбогдох албан тушаалтан 10 хүртэлх насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулахгүй байхаар болж байна. Мөн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодвол 384 мянган төгрөгөөр торгож, жолоодох эрхийг 6 сараас 2 жил хүртэл хугацаагаар хасах, дээрх үйлдлийг давтан үйлдвэл 30 хоног баривчилж, жолооны эрхийг 3 жил хүртэл хугацаагаар хасахаар болжээ.

Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй буюу эрхээ хасуулсан этгээд согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодвол 768 мянган төгрөгөөр торгож, 7-30 хоногоор баривчлах шийтгэл оногдуулахаар хуульчилжээ. 

Г.Уянга

olloo.mn

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button