Алга болж, усанд осолдсон иргэдийг хайсаар байна

Алга болсон, усанд живсэн иргэдийг авран хайх ажиллагааг  явуулж байгаа талаар ОБЕГ-аас мэдээллээ. Тодруулбал, 

Дорноговь аймгийн Сайхандулаан сумын Улаан шороот багийн “Хар цохио” гэдэг газар иргэн Б /71 настай , эрэгтэй/ сураггүй болсон тухай мэдээллийг өчигдрийн 21:05 цагт /21:30 цагт/ тус тус хүлээн авч Орон нутгийн 12 иргэн, 1 автомашин, 2 мотоциклтой эрэн хайх ажиллагаа зохион байгуулж байгаа ажээ.

Мөн Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Элст багийн нутаг Дэлгэр мөрний усанд М /8 настай, эрэгтэй/ живсэн тухай дуудлагыг энэ сарын 16-ны өдрийн 13:38 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 4 албан хаагч, 1 автомашин, орон нутгаас 15 иргэн, 2 автомашин нийт 19 хүн 3 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.

Үүнээс гадна Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Оюут багийн 7 дугаар гудамжийн 20 тоотод иргэн Б /32 настай, эрэгтэй/ нь энэ сарын 10-ны өдөр гэрээсээ гараад сураггүй болсон тухай дуудлагыг энэ сарын 14-ний өдрийн 10:00 цагт хүлээн авчээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын 46 албан хаагч, 9 автомашин, Цагдаагийн газрын 9 албан хаагч, 2 автомашин, ар гэрээс нь 16 иргэн, 3 автомашин, нийт 71 хүн, 14  техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул ар гэрийнхэнтэй нь зөвшилцөж эрэн хайх ажиллагааг зогсоосон байна.

Г.Уянга

olloo.mn

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button