Цагдаагийн алба хаагчид баяраа төв цэнгэлдэхэд тэмдэглэж байна
Өнөөдөр төв цэнгэлдэх хүрээлэнд Цагдаагийн байгууллагын 94 жил, Цагдаагийн алба хаагчдын өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх ёслолын жагсаал, хүндэтгэлийн үйл ажиллагаа болох гэж байна.
Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 202 дугаар тогтоолын дагуу жил бүрийн долдугаар сарын 19-ний өдөр Цагдаагийн болон Дотоодын цэргийн алба хаагчдын өдрийг тэмдэглэж байхаар тогтсон байдаг.
Анх 1985 онд арван тавны цагдаагаас сууриа тавьж, 1921 онд ардын хувьсгал ялсны дараахан ардын засгийн газрын шийдвэрээр “Сэргийлэх цэрэг” нэртэйгээр байгуулагдан түүхэн цаг үеүүдийг өртөөлсөөр 94 жилийн ойтойгоо ийнхүү золголоо.
Аливаа салбарын алба хаагчдын тэмдэглэлт өдрийг тэмдэглэх нь тухайн салбарын ололт амжилтыг олон нийтэд мэдээлж сурталчлах, түгээн дэлгэрүүлэх, харилцан туршлага солилцох, иргэдэд үйлчилгээ үзүүлэх, тэдний санал хүсэлтийг сонсож, бүтээлч ажил, үйл ажиллагаанд оролцуулах алба хаагчдын хөдөлмөр бүтээл, алдар гавъяаг алдаршуулах зорилго агуулж байдаг билээ.
olloo.mn