Монгол Улсын хилийн тухай хуульд өөрчлөлт оруулна

Засгийн газар Хилийн боомтын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төсөл боловсруулжээ. Боомтын нэгдсэн захиргаа болон түүний хэрэгжүүлж байгаа зарим чиг үүргийг гаалийн байгууллагад хариуцуулах болсонтой холбоотойгоор дээрх хуулийн төслийг боловсруулсан аж.

 

Мөн Монгол Улсын Хилийн тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэх юм байна. Хуулийн төсөлд хилтэй холбоотой асуудлаар байгуулсан олон улсын гэрээг хэрэгжүүлэх, улсын хилийн болон хил орчмын дэглэмийг сахиулах, хилийн зөрчил, хил дамнасан зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор хилийн зурвасын өргөнийг 10, хилийн бүсийг 50 км-ээс илүүгүй байх зэрэг заалтыг тусгажээ.  

 

Б.Сансар

olloo.mn

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button