Ц.Мөнхзаяа алтан медаль хүртлээ
ОХУ-ын Тюмень хотноо бямба гаригт эхэлсэн жүдо бөхийн “Их дуулга” тэмцээний эхний өдөр манай жүдочдоос эмэгтэйчүүдийн 63 кг-ын жинд Ц.Мөнхзаяа алт, Ц.Цэрэннадмид мөнгө, эрэгтэйчүүдийн 66 кг-д Д.Алтансүх хүрэл медаль хүртлээ. 63 кг-д барилдсан манай хоёр жүдоч өрсөлдөгч бөхчүүдээ ялсаар финалд шалгарсан юм. Мөн эрэгтэйчүүдийн 73 кг-ын жинд Гавьяат тамирчин С.Ням-Очир VII байр эзэллээ.
Олимпийн эрхийн оноо олгох энэхүү тэмцээнд манай шигшээ багаас эрэгтэй 12, эмэгтэй ес нийт 21 жүдоч оролцож буй.Тэгвэл өнөөдөр үлдсэн жингийн барилдаан болж өндөрлөх юм.