Ээлжит бус чуулганыг хойшлуулах санал гаргажээ

Хэдийгээр найр наадам ид өрнөж, улс төр нам жим байгаа боловч ирэх сарын 3-нд болох ээлжит бус чуулганы сураг зарим намыг бүхэлд нь амраахгүй байна.

 

Энэ хуралдаанаар хэд хэдэн хуулийн төсөл, хамгийн гол нь Шийдлийн Засгийн газарт МАН- ын хариуцаж байсан зургаан яамны сайдыг шинээр томилно. УИХ-ын дарга, АН-ын дарга З.Энхболд чуулган хаахдаа ингэж мэдэгдсэн.

 

Мөн АН-ын удирдлагууд албан ёсоор мэдэгдэл гаргаад байгаа. Тэгвэл хэдхэн хоногийн дараа засгаас “хөөгдөх” дээрээ тулаад байгаа МАН-ынхан ээлжит бус чуулганыг ядаж есдүгээр cap хүртэл хойшлуулъя гэсэн саналыг гишүүдээрээ дамжуулан гаргаад байна. УИХ-ын даргын ээлжит бус чуулганыг зарлах захирамж албан ёсоор гараагүй байгаа учраас хугацааг ийн хойшлуулах боломжтой гэж тэд үзжээ.

Зууны мэдээ

Б.Дамдин

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button