Саран дээр хүн анх хөл тавив

Энэ өдөр дэлхийн төдийгүй Монголын түүхэнд олон үйл явдал болж өнгөрснийг тоймлон хүргэе. Тухайлбал, 1921 оны энэ өдөр Магсаржавын удирдсан монгол цэрэг бослого гаргаж Улиастайг чөлөөлжээ. Мөн 1976 оны энэ өдөр АНУ-ын Викин-1” нисгэгчгүй сансрын хөлөг 11 cap аялж, Ангараг гарагт очсон бөгөөд хоёр дуран авиан тусламжтайгаар анхны гэрэл зураг авсан байна. 1969 оны энэ өдөр Америкийн “Апполо 11” хөлгийн нисгэгчид хүн төрөлхтний түүхэнд анх удаа саран дээр газардав.

 

“Аполло” төслийн хүрээнд гурван жилийн хугацаанд зургаан удаагийн нислэгээр сансарын 12 нисгэгч саранд хүрчээ. Гэвч эдгээр үйл явдлын дүрс бичлэгүүдэд эргэлзээ төрүүлэм мөчүүд цөөнгүй дүрслэгдсэн хэмээн шүүмжилдэг. Тухайлбал, “Аполло 11”-ийн нисгэгч Америкийн төрийн далбааг сарны хөрсөнд Тогтоох үед далбаа намирч харагддаг. Далбаа салхинд хийсэх мэт, тэр ч байтугай нисгэгч холдсон үед ч хэсэг хугацаанд намирч байгаа нь саран дээрх үзэгдэл гэдэгт эргэлзээ төрүүлнэ. Cap агаар мандалгүй. Тиймээс далбаа хийсэх боломжгүй.

 

Мөн саран дээр дэлхийн шөнө мэт үй түмэн одод тэнгэрт үзэгдэх учиртай. Гэтэл саран дээр авсан фото зургуудад тэнгэрт ширхэг ч од дүрслэгдээгүй байдаг. Мөн сансрын нисгэгчид, бусад обьектуудын сүүдэр урт богино, өөр өөр өнцгөөр байрласан нь нарны бус зохиомол гэрэлтүүлгийн дор авсан мэт харагдана. Зүй нь алс холоос тусах нарны гэрэлд адил өндөртэй биетүүдийн сүү­дэр адил урттай, өндөр өөр байлаа ч адил өнц­гөөр, параллель хэлбэрээр байрлах ёстой. Мөн 14 тонн жинтэй буугч хөлөг газардах үеийн тийрэлтийн Хүчний нөлөөгөөр сарны хөрсөнд том хэмжээний хонхор үүсэх ёстой. Гэтэл бодит фото зурагт хөлгийг зөөлхөн  байрлуулсан мэт хөрсөнд ямар ч өөрчлөлт ороогүй зэрэг шүүмжийг дэвшүүлсэн байдаг.

Зууны мэдээ

Э.Сүрэн

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button