Сэтгүүлчид суулт зарлана
Info.mn сайтын эрхлэгч, сэтгүүлч С.Баттулгыг шүүхээс цагдан хорих шийдвэр гаргасан. Үүнтэй холбоотойгоор сэтгүүлчид өнгөрсөн долоо хоногоос эхлэн эсэргүүцлийн жагсаал зохион байгуулж эхлээд байгаа. Тэд өнгөрсөн баасан гарагт шүүхийн үүдэнд С.Баттулгыг суллуулахын тулд жагсаал зохион байгуулсан ч тусыг эс олсон. Тэд “сэтгүүлчийг сулла” гэх лоозон барин жагссан юм.
Тэгвэл сэтгүүлчид өнөөдөр суулт зарлахаар болсон байна. Тодруулбал өнөөдөр 12:00 цагаас Чингисийн талбай дээр мэдээллийн сайтуудын захирал, админууд суулт зардах аж.
Сэтгүүлчийн нийтэлсэн эх сурвалжтай мэдээллийн төлөө хорих шийдвэр гаргасан нь хэвлэлийн эрх чөлөөнд бүдүүлгээр халдсан явдал хэмээн Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл, “Глоб интернэшнл” ТББ зэрэг сэтгүүл зүйн салбарын төрийн бус байгууллагууд үзэж байгаа юм.