Зүүн хойд Азийн хотын дарга нарын форум болно

Нийслэлийн Засаг дарга “Ажлын хэсэг байгуулах тухай” А/612 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар Зүүн хойд Азийн хотын дарга нарын форумын “Хотын ногоон хөгжил” сэдэвчилсэн хуралдааныг 2015 оны 09 дүгээр сарын 21, 22-ны өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулахаар шийдвэрлэлээ.  

 

“Хотын ногоон хөгжил” сэдэвт хуралдааны бэлтгэл ажлыг хангах, зохион байгуулах үүрэг бүхий Ажлын хэсгийг байгууллаа. Ажлын хэсгийн даргаар Нийслэлийн  Засаг  даргын  экологи, ногоон  хөгжлийн асуудал хариуцсан орлогч дарга Т.Бат-Эрдэнэ ажиллана.

Зүүн хойд Азийн хотын дарга нарын форумын “Хотын ногоон хөгжил” сэдэвт хуралдааныг зохион байгуулах хөтөлбөр гарган, Ажлын хэсгийг нэгдсэн удирдлагаар хангаж, ажлын үр дүнг нийслэлийн Удирдлагын зөвлөлд танилцуулж ажиллахыг Ажлын хэсгийн даргад үүрэг болголоо гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button