Сэлэнгэ, Сүхбаатарт түймэртэй байна

Улсын хэмжээнлд хоёр аймагт түймэртэй байна. Тодруулбал, Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл тосгоны “Итэмийн гол” гэдэг газар зургаадугаар сарын 26-нд гарсан түйымэр одоог хүртэл унтраагүй байна. Иймээс аймгийн Онцгой байдлын газрын 34 албан хаагч, нийслэлийн Онцгой байдлын газрын 24 албан хаагч, Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газраас 20 албан хаагч нийт 78 албан хаагч, 4 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байна.

Мөн Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын Шинэ булаг багийн “Уушиг” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 80 км-т/ өнгөрсөн шөнө хээрийн  түймэр гарчээ. Яг одоо тус аймгийн Онцгой байдлын газрын 12 албан хаагч, 1 автомашинтайгаар түймрийг унтраахаар тус тус ажиллаж байна.

Харин Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Цөх багийн “Өлөнт” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 60, сумын төвөөс урд зүгт 40 км-т/ ойн түймэр гарсан түймрийг өнөө өглөө үүрээр цурамд оруулжээ.

Г.Уянга 

olloo.mn

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button