Чингис хааны тухай киног үзсэнээс баривчлагджээ

Өвөрмонголын Ордос хотноо энэ долдугаар сарын 10-нд Их Британи, Өмнөд Африк, Энэтхэгийн 20 жуулчинг баривчилсан нь алдаа байсныг Хятадын албаныхан хүлээжээ.

Жуулчид зочид буудлын өрөөндөө Чингис хааны тухай киног үзсэнээс болж баривчилсан аж. Өмнө нь Хятадын албаныхан тэднийг терроризмыг дэмжсэн өдөөн хатгалгын кино үзсэн хэмээн буруутгаж байсан юм.

Хятадын албаныхан Их Британийн зураа, Өмнөд Африкийн таван ирэнийг /VII.15/ суллаж, нутаг буцаасан аж. Жуулчид Хятадын эртний дурсгалт газруудаар аялах төлөвлөгөөтэй байсан ч ийнхүү нутаг буцаагджээ. Үлдсэн жуулчдыг ойрын хугацаанд суллаж, нутаг буцаах аж.

Өглөөний сонин
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button