Улсын начин А.Алтанхуягт дүүргийнх нь удирдлагууд хүндэтгэл үзүүллээ

Улсын их баяр наадмаар долоон Улсын начин цолтон төрсөн. Үүний нэг нь А.Алтанхуяг билээ. Түүнийг өнөөдөр Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Ганхуяг болон удирдлагууд хүлээн авч уулзан хүндэтгэл үзүүлж, дүүргийн хүндэт тэмдэг, дурсгалын зүйл гардуулжээ.

 

Төв аймгийн Дэлгэрхаан сумын уугуул, Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харьяат "Түшээт ханы аварга" дэвжээ, "Эфес" төвийн бөх  А.Алтанхуяг Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 014 дүгээр ангид харьяалагддаг юм байна.

 
Г.Уянга

olloo.mn

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button