Хүй долоон худагт 30 мянган хүний суудалтай цэнгэлдэхээ хурдхан байгуулаач
Энэ жил ахиад л нөгөө л гандсан цэнгэлдэхдээ дахин наадамлав.
Нийслэлийн удирдлагууд Хүй долоон худагт байх “Монгол наадам цогцолбор”-т бүх нийтээр наадамладаг болно хэмээн ам гарснаас хойш хоёр ч наадам болж өнгөрлөө. Гэвч Монголчууд бид улсынхаа баяр наадмаар Төв цэнгэлдэхэд бөхөө үзсэн хэвээр л байна.
Анх Төв цэнгэлдэх хүрээлэнг 1958 онд Хятадын Засгийн газрын хөрөнгө оруулалтаар барьж байсан бөгөөд 10 мянга хүртэлх хүний суудалтай. Гэтэл 1960 он гэхэд нийслэл хотын хүн ам дөнгөж 100 мянга хүрч байсан гэсэн судалгаа байдаг юм. Тэгэхээр энэ тоо бол хүн амынхаа тоонд харьцуулахад 100 мянган хүн амтай хотод 10 мянган хүний суудал боломжийн.
Гэтэл өнөөдөр Улаанбаатар хотын хүн ам 1 сая 300 мянга áîë÷õîîä байдаг. Гэтэл Төв цэнгэлдэхийнх нь суудал 10 мянга хэвээрээ л байна. Нийслэл хотын хүн ам цаашид улам өснө хэмээн тооцвол Төв цэнгэлдэхийн суудлыг хүртээмжтэй болгохын тулд шинээр байгуулахаас өөр арга бий гэж үү.
Жил ирэх тусам тус цэнгэлдэх ачааллаа дийлэхээ байж, гадна дотны жуулчид хүлээн авахад стандартад нийцэхгүй болсоор байна.
Үндэсний баяр наадмын нээлт, хаалт, бөхийн барилдаан үзэхийг хүссэн зон олон боловч, тасалбар нь хүрэлцэхгүй, дуусаж байна. Тасалбар авч чадаагүй нэг нь хүссэн, хүсээгүй өндөр үнэтэй шагийн тасалбар худалдан авна. Гэвч суудал цөөн тул жуулчдаас эхлээд үндэсний бөхийг дэргэдээс нь үзэхийг хүссэн хэн ч баярын өдрүүдээр хаанаас ч хайсан тасалбар олж авч чаддаггүй. Энэ бол туйлын үнэн. Хэрэв олон тооны суудалтай томоохон цэнгэлдэхтэй болчихвол баяр íààäìûí өдөр ч тасалбар нь зарагдаад жуулчдад ч монгол бөхийн барилдаан үзэх боломж олдоно шүү дээ.
Үүнээс гадна Цэнгэлдэхийн гаднах зай талбай жил ирэх тусам жижгэрсээр, газрын áèçíåñèéíõíèé îâîî хараанаас гарч чадсангүй. Одоо бүр машин ч тавих зайгүй болж байна. Байгаа багахан зайд нь хуушуурын öýã¿¿äýýð дүүрч, тохь тухтай, стандартад нийцсэн бие засах газар ч байгуулчих зай үлдсэнгүй. Иймээс êîíòåéíåð зэрэгхэнээр “00”-ын асуудлаа шийдэж байна. Иймээс төв цэнгэлдэхээ нүүлгэн амласныхаа äàãóó хүй долоон худагт аваачих амлалтаа биелүүлэх цаг болсон гэдгийг сануулъя.
Хэрэв хөрөнгө мөнгө нь шийдэгдэж, õýòèéí зорилгоо яаравчилбал Хүй долоон худагт баригдах 30 000 хүний суудалтай цэнгэлдэх хүрээлэн байгуулагдах юм. Энэ талаар “Монгол наадам цогцолбор” орон нутгийн өмчит төсөвт үйлдвэрийн газрын дарга П.Цогтбаатар хэлэхдээ, Хүй долоон худагт Монгол наадамд зөвхөн эрийн гурван наадмаа хамтад нь үздэг болно. Цаашдаа энэ цогцолборыг жилийн дөрвөн улиралд байнгын ажиллагаатай байлгах зорилго òàâüñàí. Улаанбаатар хотын иргэд наадмаа үзээд зогсохгүй цэвэр агаар гарч амардаг, янз бүрийн арга хэмжээнд оролцдог байх. Иргэд хүй долоон худагт дугуй унаж, чөлөөт цагаа өнгөрөөх. Урлаг ёслолын арга хэмжээг зохион байгуулах, нум сум харвадаг , морь унадаг байх. Тэнд очсон хүмүүс жинхэнэ Монгол соёл ахуй гэж юу байдгийг энэ цогцолбороос үздэг, мэдэрдэг байх тэр л бололцоог хангах зорилготой ажиллаж байна. Цаашлаад өвлийн спортыг ч хөгжүүлнэ. Олимпийн наадам бол хэтийн зорилго” хэмээн хэлж байсан. Одоо бол олимпийн наадмаа байг гэхэд эрийн гурван наадмаа иргэддээ чирэгдэлгүй, нэг дороос үзэх боломжийг болгож, Хүй долоон худагт байгуулах 30 мянган хүний суудалтай цэнгэлдэхээ яаравчилмаар байна.
olloo.mn