Гадаад хэргийн яамнаас мэдэгдэл гаргалаа

Цөмийн зэвсэгтэй таван гүрэн болон Иран улсын хооронд хийсэн тохиролцоотой холбогдуулан Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч мэдэгдэл гаргав.

Тус мэдэгдэлд,"Нутаг дэвсгэрээ Цөмийн зэвсэггүй бүсээр зарласан улсын хувьд Цөмийн зэвсэгтэй таван гүрэн+1 болон Иран Улс хоорондын түүхэн тохиролцоог Монгол Улс сайшааж байна.

Уг асуудлаар тохиролцсон Үйл ажиллагааны цогц төлөвлөгөө амжилттай хэрэгжиж, энэ нь цөмийн зэвсгийг хураах, цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэхэд төдийгүй бүс нутагт итгэлцэлийг бэхжүүлэхэд тодорхой хувь нэмэр оруулна гэдэгт Монгол улс найдаж байна." гэжээ

Г.Уянга

olloo.mn

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button