Хяргас нуур хүрэх замыг концессын гэрээгээр барина

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар Дашинчилэн-Орхоны гүүр чиглэлийн замын төгсгөлөөс Мөрөн-Тариалан чиглэлийн замын төгсгөлийг холбох 120 км, Сонгино сум-Хяргас нуурын зүүн хаяа чиглэлийн 135.5 км хатуу хучилттай автозамын төслүүдийн концессын гэрээг байгуулахыг эрхийг олголоо.

 

Дашинчилэн-Орхоны гүүр чиглэлийн замын төгсгөлөөс Мөрөн-Тариалан чиглэлийн замын төгсгөлийг холбох 120 км автозамын төслийн концессын гэрээг “Чайна рейлвэй ферст групп”, Сонгино сум-Хяргас нуурын зүүн хаяа чиглэлийн 135.5 км хатуу хучилттай автозамын төслийн гэрээг “CTU Bohemia” компанитай байгуулах юм байна.

 

Энэ хоёр төсөлд нийт 18 компани саналаа ирүүлснээс шаардлага хангасан хэмээн  дээрх хоёр компанийг сонгожээ.

 

Б.Сансар
olloo.mn
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button