Увс аймгийн Сагил сумын нутагт ойн түймэр гарчээ
Өчигдрийн байдлаар Сэлэнгэ, Сүхбаатар аймгуудад түймэртэй байсан. Тэгвэл тус аймгуудад гарсан түймрийг аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид бүрэн унтраасан байна.
Гэтэл Увс аймгийн Сагил сумын Баянзүрх багийн “Ишгэлдэйн-Ам” гэдэг газар /сумын төвөөс баруун хойд зүгт 40 км/ ойн түймэр гарсан тухай дуудлага өчигдөр оройн 18:50 цагт аймгийн Онцгой байдлын газарт ирсэн байна. Иймээс 10 албан хаагч, 1 нэг автомашинтай, орон нутгийн 29 иргэн, нэг автомашинтай, нийт 39 хүн гал түймрийг унтраахаар дайчлагдаад байна.
Г.Уянга
olloo.mn