Оюуны өмчийн тогтолцоог хөгжүүлэх үндэсний стратегийг баталлаа

Оюуны өмчийн тогтолцоог хөгжүүлэх үндсэний стратегийг баталж, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, салбар хоорондын уялдаа, хамтын ажиллагааг зохицуулж ажиллахыг Оюуны өмчийн газрын дарга Н.Чинбатад үүрэг болголоо. Энэхүү стратегийг өөрийн эрхлэх асуудлын хүрээ, харъяа нутаг дэвсгэртээ хэрэгжүүлж ажиллахыг Засгийн газрын гишүүд, агентлагийн дарга, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгалаа.

Оюуны өмчийг бий болгох, хамгаалах, ашиглах удирдлага, менежмент, эрх зүйн таатай орчныг бүрдүүлж, шаардлагатай хүний нөөцийг бэлтгэж, оюуны өмчийн талаарх мэдлэгийг нийтэд дэлгэрүүлэн хүртээмжтэй болгох, бүтээл туурвих, шинийг санаачлах үйл ажиллагааг бодитоор дэмжих, оюуны өмчийн хамгаалалтын эрх зүйн орчин, тогтолцоог боловсронгуй болгох, оюуны өмчийн ашиглалтыг нэмэгдүүлэх замаар тогтолцоог өнөөгийн шаардлагад нийцүүлэн шинэчлэх бодлогыг Монгол Улсын хөгжлийн бодлогын хүрээнд цогцоор нь шийдвэрлэх зорилгоор энэхүү стратегийг боловсруулж баталлаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button