Засгийн газрын тогтоол, шийдвэрийн хэрэгжилт 83,2 хувьтай гарчээ

Монгол Улсын хууль, Засгийн газрын тогтоол, шийдвэрийн хэрэгжилтийн талаар Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт Засгийн газрын гишүүдэд танилцууллаа.

Үүнтэй холбогдуулан Монгол Улсын хууль, Засгийн газрын тогтоол, шийдвэрийн хэрэгжилтэд дүн шинжилгээ хийж, удаашралтай болон тасарч байгаа заалтын биелэлтийг эрчимжүүлж ажиллахыг Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгалаа.

Монгол Улсын хууль, УИХ-ын болон Байнгын хорооны тогтоол, Ерөнхийлөгчийн зарлиг, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмж, Засгийн газрын тогтоол, шийдвэрийн хэрэгжилт ерөнхий дүнгээрээ 83,2 хувьтай гарчээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.  

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button