Мотоциклийн ослын улмаас 2 иргэн амиа алджээ

Орон нутгийг зорин замын хөдөлгөөнд оролцож байгаа жолооч нар замын нөхцөл байдалд хурдаа зөв тохируулан, замд гарахдаа тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг үзэж шалган хөдөлгөөнд оролцох хэрэгтэй байгааг Замын цагдаагаас анхааруулсаар байгаа билээ. Тэгвэл бас нэгэн сэрэмжлүүлгийг хүргэж байна. Хятад мотоциклиэс болж хүний амь нас эрсдэж байгааг Замын цагдаагийн газраас анхаарууллаа.

БНХАУ-д үйлдвэрлэсэн мотоциклвь бол хатуу хучилттай замд явахад зориулагдан үйлдвэрлэгдсэн бөгөөд манай орны бартаа ихтэй зам харгуйд тохирохгүй гэнэ. Мөн хамгаалах малгай хэрэглээгүй жолооч нар унаж хөдөлгөөнд оролцсоноос болж хайлшин обуд, гар зэрэг нь хугарч улмаар онхолдон амь насаа алдах явдал ихэссэн байна.

Тухайлбал, Баянхонгор аймгийн Бууцагаан суманд БНХАУ-д үйлдвэрлэсэн “Хэнцин” маркийн мотоцикль жолоодож явсан 36 настай эрэгтэй Э гэгч онхолдож амиа алджээ. 

Мөн Өмнөговь аймгийн Цогтцэций сумаас баруун хойш 22км-т улсын дугааргүй БНХАУ-д үйлдвэрлэсэн мотоцикль жолоодож байсан 45 настай Т гэгч эрэгтэй онхолдож амиа алдав. 

Түүнчлэн Сэлэнгэ аймгийн Баянгол сум Улаанбаатар хотоос 123 км замд MMC “Airtrek” автомашины жолооч 25 настай эрэгтэй Ү, зорчигч Т /47н, эр/ З /47н, эм/ нар нас барж хоёр зорчигч гэмтсэн байна. 

Г.Уянга

olloo.mn

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button