13.6 км замд ус зайлуулах шугам барина

Нийслэлд энэ онд нийт 13.6 км авто замын гадаргуугийн ус зайлуулах далд шугамын ажил хийхээр төлөвлөжээ.Тухайлбал, 120 мянгат, 19-р хорооллын доторх зам талбайн борооны ус зайлуулах шугамын ажил хийх аж.

Энэ нь борооны ус зайлуулах шугамын томоохон ажлуудад тооцогдож байгаа бөгөөд нийт 55 га талбайг хамарсан 4 салбар шугамаас бүрдсэн 4.6 км шугам суурилуулах юм байна. Одоогийн байдлаар шугамын угсралтын ажил 80-85 хувьтай байгаа бөгөөд ирэх сарын 1-нд дуусна.

 

Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд орон сууцны 7 дугаар хорооллын дотор баригдаж буй хатуу хучилттай авто замыг гадаргуугийн ус зайлуулах шугамтайгаар төлөвлөн хийлгүүлж байгаа аж.

Б.Сансар

olloo.mn

 

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button