Н.Түвшинбаяр төрсөн нутгийнхаа наадамд түрүүлжээ

Булган аймгийн Сайхан сумынхан дөрвөн түмэн адууны баяраа хийсэн байна. Тус наадмын бөхийн барилдаанд улс аймгийн алдар цолтой 128 бөх барилдсанаас Олимпийн аварга, Хөдөлмөрийн баатар, улсын харцага Н.Түвшинбаяр түрүүлж, улсын начин Р.Пүрэвдагва үзүүрлэжээ. Энэ жилийн улсын наадмын дөрвийн даваанд улсын харцага Н.Түвшинбаяр шинээр улсын начин цол хүртсэн А.Алтанхуягт өвдөг шороодсон билээ.

Б.Сансар

olloo.mn

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button