Аглаг бүтээлийн хийд хүрэх замыг хатуу хучилттай болгоно

Байгаль орчин, ногоон хөгжлийн яам, Зам тээврийн яамтай хамтран Аглаг бүтээлийн хийдийн орчны тохижилтыг сайжруулахаар болжээ. Ингэхдээ төв замаас Аглаг бүтээлийн хийд хүртэлх 7 км замыг концессын гэрээгээр гүйцэтгүүлэх юм байна. Уг шийдвэрийг өчигдөр Засгийн газрын хуралдаанаас гаргасан байна.

Мөн тэнд нийтийн бие засах газрыг барьж байгуулах ажлыг хийж буй аж. Бурханч лам Г.Пүрэвбатын бүтээн босгож буй уг хийд орчмыг шашин, түүх соёл, аялал жуулчлалын жишиг бүс болгон хөгжүүлэх юм байна.

Б.Сансар

olloo.mn

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button