Эрдэмтдийн зөвлөл байгуулагджээ

Монголын үндэсний олимпийн хорооны Гүйцэтгэх зөвлөлийн шийдвэрээр МҮОХ-ны дэргэд “Эрдэмтдийн зөвлөл”-ийг байгуулжээ. Тус зөвлөл нь Монгол Улсын олимпийн хөдөлгөөн ба биеийн тамир спортын хөгжлийг эрчимжүүлэхэд эрдэмтэн, судлаачдын мэдлэг, боловсрол, оролцоог ашиглахад чиглэх юм. “Эрдэмтдийн зөвлөл”-ийг  МҮОХ-ны ерөнхийлөгч, доктор Д.Загдсүрэн ахлан ажиллахаар болсон байна.

Эрдэмтдийн зөвлөлийн бүрэлдэхүүнд доктор, дэд профессор Ч.Зоригтбаатар, доктор профессор Г.Сүхбат, доктор, профессор Л.Уртнасан, шинжлэх ухааны доктор, профессор Л.Алтанцэцэг, доктор профессор Р.Ганбаатар, доктор, дэд профессор Б.Буяндэлгэр, доктор И.Жамьяндагва нар багтжээ.

“Эрдэмтдийн зөвлөл” нь Олимпийн хөдөлгөөн ба биеийн тамир, спортын бодлого, шинэчлэл, хөгжлийн асуудлыг хэлэлцэж  үнэлэлт  дүгнэлт гаргах болон хэрэгжүүлэх арга замыг тодорхойлох чиг үүргийг хариуцан ажиллах юм. Манай улсын биеийн тамир, спортын салбарт “ус, агаар “мэт  хэрэгтэй байгаа оюуны болон онолын сэтгэлгээний тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд тус зөвлөлийн үр дүн, ач холбогдол чухал үүрэгтэй юм.

Г.Уянга

Olloo.mn

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button