Монгол улс нэг сая жуулчин хүлээн авч амжих уу
2014 онд аялал жуулчлалын салбар 2 тэрбум 538 сая ам.долларын ашиг олсон гэдгийг та мэдэх үү. Манай улсын аялал жуулчлалын салбар дэлхийн 140 гаруй орноос өрсөлдөх чадвараараа 90-д эрэмбэлэгдэж байна. Тэгвэл энэ жил манай улсад хичнээн жуулчид ирж, хэдэн тэрбумын ашиг олсох бол. Одоогоор аялал жуулчлалын улирал хараахан дуусаагүй байгаа болохоор энэ мэт хараахан тодорхой болоогүй. Гэхдээ энэ жил жуулчид тун цөөн ирж байгаа талаар тус салбарт ажиллагсад ярьж байна.
Наадмын дараахан аялал жуулчлалын компанид олон жил жолоочоор ажиллаж байгаа нэг ахындаа очлоо. Урьдын адил цай цүй болж, дараа нь хууч хөөрөв. Гэтэл Тэрээр энэ жил бараг ажил хийсэнгүй. Гэтэл зуны аялал жуулчлалын хугацаа дуусах дөхсөн байна хэмээн халаглав. Яагаад ажилгүй суугааг нь асуутал, түүний ажилладаг компаниар орж ирдэг гадаадын аялагч, жуулчид тун цөөн байна. Бид чинь жуулчид л ирвэл маршрутын дагуу зорьсон газарт нь хүргэж өгөх учиртай хүн шүү дээ. Гэтэл жуулчид байхгүй байхад яаж ажил хийх билээ дээ.
Ингээд тэрээр ингэж ярив. “Би олон жил аялал жуулчлалын компанид ажиллалаа.Жуулчид их ирэх жил байна муу ирэх жил байна. Энэ жил тэр муу жил нь бололтой. Тэглээ ч манай улсад жуулчид ирэхээрээ явдал дундаа ядарчихдаг, залхдаг. Яагаад гэхээр манай Монголд тэдэнд үзүүлэх юм тун цөөн шүү дээ. Хэдэн байгалийн өвөрмөц тогтоцтой газраа үзүүлнэ. Гэтэл тэдгээр нь хоорондоо маш хол зайтай. Гадны улсууд нь өөрсдөө хэдэн зуухан км газар яваад л өөр улсын хилд тулдаг улс. Гэтэл манай улсад ирээд өөр улсын хил давахын дайтай явж байж нэг зүйл үздэг. Гэтэл зорьж, арай гэж очсон газар нь хогондоо дарагдчихсан, эсвэл нэг их анхаарал татахаар гойд зүйл байдаггүй. Тухайлбал хамрын хийдийн утга учир Монголчууддаа чухал гэхээс гаднынханд нэг их утгасаад байх юмгүйн дээр тэнд очиход жуулчдын сонирхол татах юм үнэндээ байхгүй. Тэгэхээр манайхан зүгээр байгалийн тогтцолцоо найдаад байна. Үүнийгээ болих хэрэгтэй. Хүмүүс өөрсдийн гараар энэ сайхан нутаг усандаа онцгой содон зүйлийг бүтээх хэрэгтэй. Тэгж гэмээнэ гадныхныг татна шүү дээ. Энэ “Чингис цогцолбор” бас зүгээр шүү. Мөн тэр “Майдар” эко хотыг сонирхох нь ээ төлөвлөсний дагуу хийвэл зүгээр л юм шиг байна. Тэр гадны улсад байдаг хиймэл арал энэ тэрийг нь байгуулж чадахгүй ч гэсэн нутаг нутгийнхаа онцлогт тохирсон бүтээн байгуулалтыг хийж байж, түүгээрээ жуулчдыг татах хэрэгтэй шүү дээ. Ер нь манайхан худлаа л аялал жуулчлал татна гэж цээжээ дэлдэхээс гавихгүй юм. Хэдийгээр гадны жуулчид бага байгаа ч манай Монголчууд өөрсдөө дотоодын аялал жуулчид бас нэмэгдэж байгаа нь талархууштай шүү” хэмээн ярьсан юм.
Үнэхээр түүний үгийг сонсоод байхад үнэний хувьтай зүйл олон. Манай улс аялал жуулчлалыг Монголруугаа татах зорилготой учир гадны улсад болж байгаа аялал жуулчлал, бизнесийн уулзалт, үзэсгэлэнгүүдийг ер алгасахаа больсон. Гэвч энэ жилийн наадмаар гадны жуулчид тийм ч их байсангүй.
Гэтэл энэ жил монгол улс нэг сая жуулчин хүлээн авна хэмээгээд байгаа. Энэ бол "Найрсаг Улаанбаатар" хөтөлбөрийн хүрээнд хүлээн авахаар төлөвлөөд буй жуулчдын тоо юм. Гэхдээ энэ тоондоо хүрэх эсэх тун эргэлзээтэй байна.
Сүүлийн 10 жилд жил бүр 400,000 гаруй жуулчин ирсэн байдаг. 2014 онд гэхэд 390,000 жуулчин иржээ. Тэгэхээр дээрх төлөвлөгөөгөөр бол энэ жил өмнөх жилүүдийнхээс хоёр дахин их жуулчин хүлээн авах ёстой болно. Гэтэл
жуулчдын ихэнх нь БНХАУ, ОХУ, Солонгос улсын иргэд байдаг. Арга ч үгүй биз. Эдгээр улс манай хойд, урд хоёр хөрш. Тэгэхээр бусад улсуудад манай улсын талаарх ойлголт сул байдгийг энэ тоо харуулж байна.
Гэхдээ шантрах хэрэггүй. "Найрсаг Улаанбаатар" хөтөлбөр бүтэн жилийн турш үргэлжилнэ шүү дээ. Ирэх наймдугаар сар дөнгөж гаргаад л гадны дотны жуулчдад зориулагдсан Олон үндэстний хоолны өдөрлөг Үндэсний соёл амралтын хүрээлэнд болох бол наймдугаар сарын 7-нд Чингисийн талбайд “Алдрын танхим” рок поп хүндэтгэлийн тоглолттой. Мөн наймдугаар сарын 8-нд Хүй долоон худагт “Даншиг наадам, хүрээ цам” Өндөр гэгээний соёлын арга хэмжээ, 8, 9-нд “Вива сити” хороололд “Улаанбаатар фүүд” фестиваль тус тус болно шүү дээ.
Иймээс энэ олон арга хэмжээнүүддээ түшиглээд, харилцан визгүй зорчдог 42 орны иргэдийг татах ажлыг хийвэл болмоор доо.
– See more at: http://www.wikimon.mn/content/62727.shtml#sthash.CavbLqEQ.dpuf
olloo.mn